|

Ж.Сүхбаатар: Улстөрийн зорилгоор намайг элий балай хүн шиг харагдуулж байна

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр, “Би сүүлийн үед хэд хэд жиргэсэн. Гэтэл араас нь эсвэл зураг дээр нь өөр тайлбар биччихдэг, эсвэл үгний араас залгаад өөр үг нэмчихдэг. Бичлэг дээр түгжрэл үүсгэж байна гэх үг байхгүй. Эрүүл мэндийн сайдаас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд асуулт тавьсан. Жишээ нь “Тэнгэр ТВ”-ийн ДАТА дуран гэх мэдээллээр хотын 272 хүнд 1 эмийн сан ногдож байхад гэр хорооллын 600 хүнд нэг эмийн сан ногдож байна гэх мэдээлэл байсан. Энэ мэтийн зүйл байдаг шиг гээд тусад нь салгаад ярьсан. Намайг элий балай хүн байгаа юм шиг харагдуулах гэсэн улстөрийн зорилготой асуудал. Би гишүүнээр ажиллахад ямар ч хэл ам гараагүй. Гэтэл Засгийн газарт ороод ажилласан чинь учраа олохгүй, алингаа алдаад явж байна гэсэн мэдээллүүд цацагдаад байна. Энэ бол улстөрийн зорилготой. Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл явагдаж байгаа. Бэлэн амлахгүйгээр ажлаа хийгээд явж байна” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments